Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 12 дугаар сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2020 оны 12 дугаар сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын
байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур Агаарын дундаж температур энэ сард Тариат, Чулуут, Хангай, Өлзийт, ӨндөрУлаан ,Өгийнуур, Цахир сумдын нутгаар 23, 0 – 25,9 градус, бусад нутгаар 16,0 – 19,0 градус хүйтэн байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Хайрхан сумын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,2 - 5,8 градусаар хүйтэн байсан байна. Агаарт өдөртөө Тариат, Чулуут, Хангай, Өгийнуур, Өлзийт, Хотонт, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 7,0 - 10,0 градус, бусад сумдын нутгаар 1,0 - 6,0 градус хүйтэн байлаа. Агаарт шөнөдөө Чулуут, Өлзийт, ӨндөрУлаан, Өгийнуур, Цахир сумдын нутгаар 39,0 - 40,0 градус, бусад сумдын нутгаар 31,0 - 36,0 градус хүйтэн байв.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ сард Өгийнуур, Өлзийт, Цахир, Эрдэнэбулган, ӨндөрУлаан, Булган сумдын нутгаар 22,0 - 26,0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 15,3 – 21,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Цахир, Чулуут, ӨндөрУлаан сумын нутгаар 7,0 - 10,0 градус, бусад сумдын нутгаар 1,0 - 6,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Өлзийт, Өгийнуур, Булган, Цахир сумдын нутгаар 40,0 - 44,0 градус, бусад сумдын нутгаар 34,0 - 38,0 градус хүйтэн байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш хүйтэрсэн өдөр Өлзийт, Өгийнуур, Цахир сумдын нутгаар 1 - 6 өдөр ажиглагдсан байлаа.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 0,2 – 4,5 мм хур тунадас орсон байлаа. Хамгийн их нь Төвшрүүлэх сумын нутгаар 4,5 мм , хамгийн бага нь Цэцэрлэг, Хангай, Өгийнуур сумдын нутгаар 0,2 мм тунадас орсон байв. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Төвшрүүлэх сумын нутгаар олон жилийн дунджаас их, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 9 - 16 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал сумын нутгаар түр зуур секундэт 16 метр хүрсэн байлаа.10 м/с –ээс их салхитай өдөр Чулуут, Хангай, Цахир сумдын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1 -18 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл: Энэ сарын эхээр аймгийн нийт нутгаар цастай , цасны дундаж зузаан 2 – 7 см, дундаж нягт нь 0,14 - 0,20 г/см3 , сарын дунд үеэр Төвшрүүлэх, Хашаат, Хангай, Булган, Чулуут сумдын нутгаар цасны дундаж зузаан 4 - 6 см, бусад сумдын нутгаар цасны дундаж зузаан 0 – 3 см, дундаж нягт 0,10 – 0,21 г/см3 , сарын сүүлчээр аймгийн нийт нутгаар цастай ,Төвшрүүлэх сумын нутгаар цасны дундаж зузаан 12 см, Хашаат, Хангай, Хотонт, ӨндөрУлаан сумдын нутгаар цасны дундаж зузаан 4 - 6 см, бусад сумдын нутгаар цасны дундаж зузаан 0 – 3 см , дундаж нягт 0,20 – 0,23 г/см3 байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: Энэ сард МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, хужир шүү бэлтгэх , малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажлууд явагдаж байна. Төвшрүүлэх, Батцэнгэл, Өгийнуур, Эрдэнэбулган, Хашаат сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байлаа.
ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Н.Галдигмаа